Жүдо буюу Жудо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог.Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог. "Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх" (柔よく剛を制す) гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг. Үндсэн ухагдахуун консепц нь: § Би, чи, бүгдээрээ сайн сайхан - "Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье" § Бүх чадлаа сайн сайхны төлөө - "Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе" юм. Дан ганц ялалтанд хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой. Жүжицүгээс жүдо хүртэл12-р зуунаас эхлээд Японы самүрай нарын дунд Жүжицү хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэгддэг.Мэйжигийн хувьсгал гарснаас хойш Жүжицүгээр хичээллэдэг хүмүүс багасаж ирсэн. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд Коодооканг байгуулсан байна. Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн 4 эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн. Дэлхий дахинд тархсан нь Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод албан ёсны тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимподнээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб ньСөүлд байдаг. Мэхийн төрөл Коодоокан жүдод "шидэлт", "даралт", "атемиваза" гэсэн 3 төрлийн мэх байдаг. Мөн Ката болон Рандори гэж бий. Кано нь "атемиваза" төрлийн мэхийг аюултай хэмээн тэмцээн болон рандоригийн үед "шидэлт", "даралт" төрлийн мэхийг л хэрэглэх болсон. Тиймээс ч жүдо нь аюул багатай спортын төрөл хэмээгдэн дэлхий дахинд өргөн тархсан байна. "Атемиваза" төрлийн мэх нь орчин үед зэрэг нэмэх үеийн шалгалтанд хүртэл хэрэглэгдэх нь ховор болсон учир жүдогоор хичээллэдэг хүн ч мэдэхгүй байх нь их. Мөн түүнчлэн зааж сургах дасгалжуулагч байхгүй байгаа нь бодит байдал юм.Зэргийн тухайЖүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн дан болон өгсдөг. Зэрэг болон дан нь Иго, Шоги(Япон үндэсний шатар)-д хэрэглэгддэг байсныг Каноо Жигороо нь анхлан тулааны урлагийн зэрэглэлд хэрэглэсэн байна. Орчин үед Кэндо, Каратэ зэрэгт хэрэглэгдэж байгаа нь Жүдогоос эхлэлтэй юм. 1-р дан нь хар бүс гэдгээр нийтэд тархсан. Дээр үеээс жүдогийн бүсийг угаадаггүй байснаас бэлтгэл сургуулилт хийсээр удах тусам бүс нь хар болж ирдэгээс хар бүс нь тухайн хүний хүч чадал, чадварын илэрхийлэл болсон байна. § 4-р зэргээс доош бол: Цагаан бүс § 3-с 1 хүртэл : Хүрэн бүс § 1-с 5-р дан : Хар бүс § 6-с 8-р дан : Улаан цагаан алаг бүс § 8-с дээш: Улаан бүс ※ 6-р дангаас дээших нь хар бүсээрээ байсан ч болно.
※ Эмэгтэйчүүд нь Япон дотроо бол бүс голоор 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Олон улсын дүрмэнд бол эрэгтэй эмэгтэй ижилхэн. Нийтэд 10-р дан нь хамгийн дээд дан гэж яригддаг ч, Жүдог үнлэслэгч Кано Жигороо нь "Жүдо" хэмээх номондоо "1-р дангаас ахиулсаар 10-р дан хүрч, цаашид улам хүчирхэгжин дээшлэж байвал 11, 12-р дан болж болно" гэж дээд хязгаар заагаагүй байдаг. Гэвч хараахан тийм тохиолдол гараагүй байгаа.
2006 он хүртэл Коодоокан жүдогийн 10-р дантай 15 жүдочин байдаг. 10-р дан авсан дарааллаар нь жагсаавал:
1935 Ямашита Ёшицүгү, 1937 Исогай Хажимэ, Нагаока Шюүичи, 1945 Мифүнэ Кюүзоо, Ийзүка Күнисабүроо, Самүра Кайчироо, Табата Шоотароо, Окано Ёшитароо, Шоорики Мацүтароо, Накано Шоозоо, Күрихара Тамио, 1984 Котани Сүмиюки、2006 Тайго Тошироо, Абэ Ичироо, Оосава Ёшими нар юм.
Мөн Олон Улсын Жүдогийн Холбооны 10-р дантай жүдочин нь Антон Гээсинк(Голланд), Чарльз Палмер(Англи) 2 л юм. Эмэгтэйчүүдээс 10-р дантай хүн хараахан байхгүй. 9-р дан Фүкүда Кэйко, түүний дараа 8-р дантай Нибоши Харүко нар л байгаа. Дүрэм Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн 2 дүрэм бий. § Тэмцээний дэвжээ нь 8мх8м-с 10мх10м хүртэлх хэмжээтэй татами байна. *Коодоокангийн дүрмийн дагуу бол 67, Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу бол 66 төрлийн "шидэлт"-н мэх, 29 төрлийн (2лаа адилхан) "даралт"-н мэхийг ашиглан ялалтын төлөө тэмцэлддэг. § Тэмцээн нь заагдсан хугацааны дотор явагдаж барилдааныг гартаа авсан хүн нь ялах ба хэн нэг нь "Иппон(цэвэр ялалт)" авсан тохиолдолд тэмцээн шууд дуусна. § Хэрвээ хэн нэг нь тэргүүлэх оноо аваагүй байгаа тохиолдолд нэмэлт цаг сунган барилдаж хэн түрүүлж оноо авсан(Алтан онооны дүрэм) нь ялдаг. Тэгээд ч хэн нь ч ялж чадахгүй тохиолдолд шүүгчийн шийдвэрээр ялагчийг тодруулдаг. § Тухайн тэмцээний дүрмээс хамаарч хайнцуулах ч тохиолдол байдаг. Олимп зэрэг томоохон тэмцээнүүдэд 5мин барилддаг. Дагах барилдааны тухай Олимп болон ДАШТ зэрэгт 3-р байрын төлөөх барилдаан гаргахын тулд дагах барилдааныг бий болгодог. Үүнд нь шувтрагын барилдаанд ялагдсан бөхчүүд дундаас шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдтэй барилдсан бөхчүүд нь барилддаг юм. Шидэлт Өрсөлдөгчөө хүч хурдын хувьд илт давуутайгаар шидэж, ар нурууны аль болох их талбайг татамид хүргэсэн бол "Иппон" болдог. Арай иппон гэж тооцохоор биш бол "ваза-ари", түүний дараа "юүко" юм. Ваза-ари 2 удаа авсан тохиолдолд иппон болдог. Юү-коо нь хэд ч авсан дээд үнэлгээндээ шилжихгүй. Даралт Олон улсын дүрэмд өрсөлдөгчийнхөө нуруу, 2 далыг хоёуланг нь эсвэл нэгийг нь дэвжээнд хүрэхээр дарж, өрсөлдөгчийнхөө хөлөнд бие эсвэл хөлөө хавчуулагдаагүй нөхцөлд 25 секунд болбол "Цэвэр ялалт - Иппон", 20-25 секунд бол "Ваза-ари", 15-20 секунд бол "Юүко" гэсэн үнэлгээ авдаг. Гэвч Коодоокан жүдогийн дүрэм нь арай хатуу буюу 30 секунд нь иппон, 25-30 хооронд бол "Ваза-ари", 20-25 секунд бол "Юүүкоо" авдаг. Боох мэх болон өчих мэхэнд өрсөлдөгч нь бууж өгснөө илэрхийлж шүүгчид ойлгогдохоор дэвжээг эсвэл өрсөлдөгчөө 2-3 удаа цохивол(майтта - японоор бууж өгье гэсэн үг) цэвэр ялалт болдог. Өчих мэхний хувьд бууж өгснөө илэрхийлэх нь тухайн тамирчны эрх бөгөөд тохой, мөрөндөө хүнд гэмтэл авсанч ялах итгэлтэй байгаа бол "майтта" хийхгүй байсан ч болно. Гэвч энэ нь цаашид барилдаж чадахгүй болох магадлал өндөр тул хийхгүй байхыг зөвлөж байна. Боох мэхэнд өрсөлдөгч нь ухаан алдсан бол цэвэр ялалт болдог. Хэрвээ өрсөлдөгч нь нас барсан бол "Юүко" үнэлгээ авна.
Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь "майтта" хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг. Дунд сургуулийн сурагч нар нь өчих мэх болон гурван талтаар боох мэх хийх нь хориотой.Бага сургуулийн сурагч нар нь өчих болон боох мэх аль аль нь хориотой.
Жүдо буюу Жудо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог.
Жүжицүгээс жүдо хүртэл
Мэхийн төрөл
※ Эмэгтэйчүүд нь Япон дотроо бол бүс голоор 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Олон улсын дүрмэнд бол эрэгтэй эмэгтэй ижилхэн.
2006 он хүртэл Коодоокан жүдогийн 10-р дантай 15 жүдочин байдаг. 10-р дан авсан дарааллаар нь жагсаавал:
1935 Ямашита Ёшицүгү, 1937 Исогай Хажимэ, Нагаока Шюүичи, 1945 Мифүнэ Кюүзоо, Ийзүка Күнисабүроо, Самүра Кайчироо, Табата Шоотароо, Окано Ёшитароо, Шоорики Мацүтароо, Накано Шоозоо, Күрихара Тамио, 1984 Котани Сүмиюки、2006 Тайго Тошироо, Абэ Ичироо, Оосава Ёшими нар юм.
Мөн Олон Улсын Жүдогийн Холбооны 10-р дантай жүдочин нь Антон Гээсинк(Голланд), Чарльз Палмер(Англи) 2 л юм. Эмэгтэйчүүдээс 10-р дантай хүн хараахан байхгүй. 9-р дан Фүкүда Кэйко, түүний дараа 8-р дантай Нибоши Харүко нар л байгаа.
Дүрэм
Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь "майтта" хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг.
0 comments